Skip to main content

Дасгалын хуваарь (жишээ)

Зиа энэ дасгалын хуваарь. Дасгалуудын нэрийг монголоор сайн мэдэхгүй болохоор худлаа орчуулж толгойг тань эргүүлээд яахав, Youtube-ээс нэрийг нь бичээд харчихаарай. Гэхдээ би өөрөө эд нарыг хийсэн бичлэг оруулна аа. Зүгээр жишээ шүү, гэхдээ ингээд хийхэд болно

Өмнө хэлсэнчлэн гэрээр хийхэд болохгүй юмгүй ч би жимд явахыг илүүд үздэг (миний биеийн жин надад хангалттай ачаалал өгдөггүй, хааяа нэг бол тэгж хөнгөн хийхэд болдог), тиймээс ч эд нар дандаа жимд хийж болохоор дасгалууд бий. Аа тийн ямар нэг хэсгээрээ илүү турмаар байвал тэр хэсгийнхээ булчинд сайн чанартай дасгал хий, түүнээс биш энэ хэсгээр тураана тэр хэсгээр тураана гэсэн дасгал байхгүй. Таны бие бүхэлдээ л турна. Дахин давтаж хэлье, та зөвхөн шилбээрээ, гараараа, гэдсээрээ турна гэж байхгүй, бүгдийг цогцлоож байж үр дүн гарна.

Надад өөрт маань дасгалын тогтсон удаан барьдаг хуваарь байхгүй, өөрийнхөө ахицыг харж байгаад өөрчлөлт оруулдаг. Хоол ч мөн адил. Хүний бие байнга өөрчлөгдөж байдаг гэж хэлж байсан даа, нэг тогтсон юм үр дүн өгөх нь бага. Тиймээс л таныг өөрөө хоолны болон дасгалын планаа зохиож сурахад тусална, яагаад гэдгийг ч хэлнэ, шууд л ингэ энийг дага гээд хэлчих үнэндээ амархан, гэхдээ тэр маань нэг хэсэгтээ үр дүнтэй байна уу гэхээс урт хугацаанд нэг л юм хийгээд байж болохгүй. Биедээ сюрприз барьж бай. Номондоо энэ талаар энгийнээр дэлгэрэнгүй оруулна аа. Харин энэ зургийг санаа өгөх зорилгоор оруулж байгаа юм аа smile emoticon 

Comments

Post a Comment

Popular posts from this blog

Макро Тооцох нь

Таргалаад байна аа хэрхэн турах вэ? Гэдсээрээ/гараараа/гуяараа/сугаараа турмаар байна? Ер нь хэрхэн ТУРАХ бас МАСС НЭМЭХ вэ!? Хариулт:  Vvнд хариулахын тулд енергийн балансыг бодолцох хэрэгтэй:  "Calories in vs Calories burned" 🙌🏼🔥 Та øдøрт шатааж буйгаасаа их калори авбал жимс идэж байсан ч "таргална" (таргална гэдгээр øøх нэмэхийг хэлж байгаа юм).  Би анх эхлэхдээ тийм байсаан: жимсийг хэмжээ хязгааргvй иддэг учраас хэвийн жинтэй, туранхай юм шиг хэрнээ øøx булчингийн харьцаанаас болж "skinny-fat" харагддаг. Харин та шатааж буйгаасаа бага калори авбал жин хасах, турах тийш хандана.  Тэгвэл хэрхэн шатааж буй илчлэгийн хэмжээг тодорхойлох вэ? BMR-ыг тодорхойлоод тvvн дээр амьдралын хэв маягийг бодолцон нийт авах калорио тооцно. Толгой эргэж ядаж байхад бас юун тоо бодох вэ гэжvv? Тэгвэл дараах холбоосоор орж макроны талаар уншаарай 😘🙌🏼:  http://www.haliuna.com/2015/07/blog-post_4.html?m=1 Ер нь дагавал "алзахгvй" дvрэм бол: 

Дааврууд

Та хэрэв фитнэсс сонирхоод судлаад үзсэн бол тэстостэрон гэж сонссон нь лавтай. Харин бусад даавруудыг нь хэр сонссон бол? Зарим дааврууд булчинг хөгжихөд тусладаг бол зарим нь задалдаг. Зарим нь өөхийг шатаахад тустай бол зарим нь харин түүнийг нөөж байдаг. Тиймээс аль болох булчинг хөгжүүлдэг болон өөхийг шатаадаг даавраа ихэсгэн булчинг задалдаг болон өөхийг хадгалдаг даавраа бага байлгах нь чухал гэхүүдээ. Дараах дааврууд нь таны мэдэж байх хэрэгтэй дааврууд юм  1. Инсулин 2. Глюкагон 3. Соматомедин Си буюу IGF-1  4. Кортизол  5. Тэстостэрон 6. Өсөлтийн даавар   => ДААВАР 1: ИНСУЛИН Инсулины гол үүрэг нь цусан дахь сахарын хэмжээг глюкозыг булчин болон элэгний эсүүд рүү зөөх замаар багасгах.  Инсулин нь булчин руу амин хүчлүүдийг зөөснөөр булчин хөгжихөд болон уурагны задралаас сэргийлэхэд тустай. Гэхдээ таны булчин болон элэг нь хязгаарлагдмал зайтай тул илүү гарсан глюкозыг өөр хаа нэгтээ хадгалах хэрэг гардаг. Тиймээ, таны бодож байгаа зөв: өөх бол

Таргалалт

Таргалалтыг хоёр хуваая! зогсолтгvй иддэг/ус уусан ч таргалдаг гэж😬 нэг нь идэх ээ яасан ч зогсоож чадахгvй чихэр,шоколад, шарсан хуурсан юм идэхгvй л бол амьдрал утгагvй мэт байснаас улбаалсан таргалалт: Энэ тøрøл нь цэвэр хоолны дуршил хøдøлгøгч буюу øлсгøгч "ghrelin" гормон ихсэх, дуршил бууруулагч буюу цатгагч "leptin" гормоныг таних чадвар буурахаас vvдэлтэй. Бие тань танийг одоо цадсан боль гэж хэлээд байхад цадаагvй юм шиг vргэлжлvvлээд идээд л байх, энэ гормоныг таних чадвар нь бууржээ гэсэн vг.Энэ хоёрыг ингэж øøрчилдøг шалтгаанууд бол: нойр дутуу байх, их стрессдэх, хэт их øøх тос идэх, цусан дахь инсулин ихсэх, эмэгтэйчvvдийн сарын тэмдэг ирэхээс øмнø цусанд ихэсдэг прогестерон гормон зэрэг юм 1) Нойр дутуу, стесс ихтэй vед цусанд "кортизол" гэгч гормон ялгарснаар  Ghrelin (øлсгøгч) ийн тøвшин нэмэгддэг. Тайван байж, сайн унтаж амарч байвал кортизолын хоруу чанараас сэргийлэх бvрэн боломжтой. Гэхдээ сайн унтаж амарлаа гээд байнга унтаад байх ба