Таргалалтыг хоёр хуваая! зогсолтгvй иддэг/ус уусан ч таргалдаг гэж😬 нэг нь идэх ээ яасан ч зогсоож чадахгvй чихэр,шоколад, шарсан хуурсан юм идэхгvй л бол амьдрал утгагvй мэт байснаас улбаалсан таргалалт: Энэ тøрøл нь цэвэр хоолны дуршил хøдøлгøгч буюу øлсгøгч "ghrelin" гормон ихсэх, дуршил бууруулагч буюу цатгагч "leptin" гормоныг таних чадвар буурахаас vvдэлтэй. Бие тань танийг одоо цадсан боль гэж хэлээд байхад цадаагvй юм шиг vргэлжлvvлээд идээд л байх, энэ гормоныг таних чадвар нь бууржээ гэсэн vг.Энэ хоёрыг ингэж øøрчилдøг шалтгаанууд бол: нойр дутуу байх, их стрессдэх, хэт их øøх тос идэх, цусан дахь инсулин ихсэх, эмэгтэйчvvдийн сарын тэмдэг ирэхээс øмнø цусанд ихэсдэг прогестерон гормон зэрэг юм
1) Нойр дутуу, стесс ихтэй vед цусанд "кортизол" гэгч гормон ялгарснаар Ghrelin (øлсгøгч) ийн тøвшин нэмэгддэг. Тайван байж, сайн унтаж амарч байвал кортизолын хоруу чанараас сэргийлэх бvрэн боломжтой. Гэхдээ сайн унтаж амарлаа гээд байнга унтаад байх бас биш юм шvv, насанд хvрэгчид шøнøд 7-8цаг тасралтгvй унтаж байвал сайн унтаж амрах болдгыг санаарай:Р Кортезол нь хоолны дуршил ихэсгэхээс гадна,биеийн тøв хэсэгт буюу хэвлий, дотор эрхтэн хавиар øøх их хуримтлуулдаг даавар юм. Хvн нэг хэсгээрээ турдаггvй боловч хэвлийгээрээ нарыхан болох арга зам хайж байгаа хvнд хамгийн нэгдvгээрт хэрэгтэй арга бол мэдээж дасгал хийж,эрvvл хооллохоос гадна кортизол гормоноо багасгах буюу сайн унтаж амрах, стрессээ тайлж байх зэрэг их хэрэг болно.
2)Прогестерон гормоны хувьд баланстай хангалттай идэж байгаа vед хянахад тийм ч хэцvv биш...харин хэвийн хэмжээнээс хавь илvv цусанд эргэлдэж байгаа цагт øøр хэрэг. Жирэмсэн, гормоны найрлагатай жирэмснээс сэргийлэх арга хэрэглэдэг, эсвэл эмэгтэйчvvдийн дотоод шvvрлийн эмгэгтэй зэрэг биш л бол энэ талаар их анхаарал хандуулаад энд дэлгэрэнгvй тайлбарлах шаардлагаггvй болов уу.
3)Харин "Инсулин" нь таны хоолноос ирсэн нvvрс усыг эд эсрvv зøøдøг гормон юм. Инсулин ихсэхээр автоматаар øлсгøгч гормон хамт ихэсдэг. Инсулин ихсэх нь таны хир их, ямар тøрлийн нvvрс ус байнга иддэгтэй нарийн холбоотой. Энийг тайлбарлахаасаа øмнø нvvрс усны талаар хvн бvрийн мэддэггvй боловч чухал,бяцхан мэдээлэл øгье. Нvvрс ус болгонд цусанд шимэгдэж орох хурд нь буюу "глицемийн индекс" гэж хэмжигдэхvvн байдаг.(Ж.нь цагаан будааны ГИ-83,цагаан талх-70,бvхэл vрийн талх-45 г.м) Нvvрс ус нь ГИ багатай байх тусам цусанд удаан шимэгдэж ордог ба инсулиныг багаар ялгаруулдаг.Ягаад фитнесчид байнга овъёос идээд байдаг юм бол гэж бодож байснуу? Овъёосны ГИ нь их тохиромжтой,удаан цатгалан/энергитэй байлгадаг, инсулин ихэсгээд øлсгøøд байдаггvй болохоор л тэр. (ГИ 55с бага бол ГИ багатай,55-70 бол дундаж,70с их бол ГИ ихтэй гэж ангилна.) Англиар бол,ялангуяа фитнесчид ГИ багатай нvvрс усыг-slow carb/ГИ ихтэйг-fast carb гэж нэрлэдэг. Фитнессээр хичээллэгчид бvгд ойлгох ёстой нэгэн мэдээлэл болохоор бичлээ.Халиу бид хоёр "гол нь тууштай" дээрээ øргøн хэрэглэгддэг хvнснvvдийн глицемийн индексийн хvснэгт оруулах байх. Тэр болтол идэж байгаа нvvрс усныхаа ГИ г мэдмээр байвал гvvгл дээр ж.нь "apple,glycemic index" гээд хайхад л гараад ирнэ шvv. Хадуурахаасаа øмнø гол сэдэврvvгээ эргээд оръя.
Тэгэхээр та бие ээ ГИ ихтэй хоолоор байнга тэжээх тусам таны инсулины хэмжээ нэмэгдээд байнга øлсøж явдаг болох ба хурдан шингэдэг нvvрс уснууд болох чихэр, цардуул, high fructose corn syrup зэрэг нь processed food гэх удаан хадгалагдахаар зориулагдсан хvнснvvдэд ихээр агуулагддагыг санууштай. Дараагын удаа лаазалсан, олон сар жил хугацаа нь дуусдаггvй хvнс хэрэглэхээсээ øмнø миний бичснийг санаарай! Нэмж хэлэхэд хоолны дуршилаа эрvvл байлгахын тулд удаан шингэдэг( ГИ багатай) нvvрс ус тvлхvv хэрэглэх хэрэгтэй. ГИ ихтэйг богино хугацаанд их хэмжээний энерги зарцуулах шаардлагатай vед л идэх нь зvйтэй бм. Хvнд юм øргøх гэж байгаа vед ээ ч юм уу...Учир нь бие дэхь нvvрс усны нøøц дvvрэн vед, хурдан шингэдэг нvvрс ус идвэл цусанд гэнэт нvvрс ус ихсээд богино хугацаанд зарцуулж амжихгvй бол илvv гарсан нь øøх болоод хуримтлагдчихдаг сул талтай. #Таргалуулна! Энд хvргээд øндøрлье.
Миний øнøøдрийн бичсэн мэдээлэл таны таргалалтыг талаарх мэдлэгийг бага ч болов зузаатгасан гэж найдаж байна, маргааш их юм идэхгvй байсан ч таргалаад байдаг хvмvvстээ зориулж мэдээлэл бичнэ ээ. #staytuned Цаг зав аа зарцуулж уншсанд баярлалаа🙏🏻
У.Минжин х.и.э
Сайн байна уу? Бамбайн өвчлөлөөс үүдэлтэй дааврын өөрчлөлтөөс болоод их таргалдаг юмаа. Яаж турах уу. зөвлөж өгөөч плийс
ReplyDeleteAli hotod baidag be? Zurag awah bolomjtoi yu? Thx
ReplyDeleteUneheer heregtei medeelel baina, bayrlala 😊
ReplyDeleteSn bnu. Bi usa.d ired ih targalaad 51➡️61kg ednii huns n uur blhor tgd bnu. Tgd une ihte j gele hunse Orginac bolgoson tgd odo 54kg bolsoon. Dasgal hiiwel bur ur dunte bh. Ehled zuw hoololod surjad dasgala eheldegdimu gj bodood bga. Za amjilt mundag ohin ����������
ReplyDeleteSn bn uu . Hun hervee nuur us baga avaad uuh tosiig ih avbal energiin eh uusgeveree uuh tosnoosoo avah uu ? Ene ni hunii bied surig nuluutei bol uu ?
ReplyDelete