Зиа энэ дасгалын хуваарь. Дасгалуудын нэрийг монголоор сайн мэдэхгүй болохоор худлаа орчуулж толгойг тань эргүүлээд яахав, Youtube-ээс нэрийг нь бичээд харчихаарай. Гэхдээ би өөрөө эд нарыг хийсэн бичлэг оруулна аа. Зүгээр жишээ шүү, гэхдээ ингээд хийхэд болно Өмнө хэлсэнчлэн гэрээр хийхэд болохгүй юмгүй ч би жимд явахыг илүүд үздэг (миний биеийн жин надад хангалттай ачаалал өгдөггүй, хааяа нэг б ол тэгж хөнгөн хийхэд болдог), тиймээс ч эд нар дандаа жимд хийж болохоор дасгалууд бий. Аа тийн ямар нэг хэсгээрээ илүү турмаар байвал тэр хэсгийнхээ булчинд сайн чанартай дасгал хий, түүнээс биш энэ хэсгээр тураана тэр хэсгээр тураана гэсэн дасгал байхгүй. Таны бие бүхэлдээ л турна. Дахин давтаж хэлье, та зөвхөн шилбээрээ, гараараа, гэдсээрээ турна гэж байхгүй, бүгдийг цогцлоож байж үр дүн гарна. Надад өөрт маань дасгалын тогтсон удаан барьдаг хуваарь байхгүй, өөрийнхөө ахицыг харж байгаад өөрчлөлт оруулдаг. Хоол ч мөн адил. Хүний бие байнга өөрчлөгдөж байдаг гэж хэлж байсан даа, нэг тогтс