Skip to main content

Posts

Showing posts from April, 2016

Асуулт хариулт #4

Асуулт хариулт #4 Сайн байцгаана уу хөөрхөн хүмүүс минь. Шинэхэн долоо хоногийн мэнд! Асуулт хариулт #4-ийг хүргэж байна   kiss emoticon   (өмнөх 3-ыг блогны урьдны постуудаас харж болно) 1) Биений юм ирсэн үед дасгал хийж болдог уу? Бололгүй яахав. Миний хувьд нуруу юмуу хэвлий хэсгээр сүртэй өвдөөд байдаггүй болохоор жирийн үеийнх шигээ л өргөдөг. Гэхдээ зарим эмэгтэйчүүдийн нуруу нь юмуу хэвлий хэсгээр их өвдөөд байдаг. Тийм үедээ жирийн өргөдөг шигээ өргөж чадахгүй бол арай хөнгөнөөр туршаад үзээрэй   😉 2) Энэ асуулт маш их ирдэг. Хөх томруулах дасгал байдаг уу? Хөхөө хэрхэн томруулах вэ? Ер нь эмэгтэй хүний хөхний хэмжээ өөхний хувьтай болон генитэй шууд хамааралтай. Фитнесст явахаар хөх жижгэрлээ гээд байдаг хэхэ, өөхний чинь хувь багасахаар тэгэж байгаа юмаа. Хөх томруулах дасгал гэж харамсалтай нь байхгүй ээ, байсан ч болоосой, байнга хийхгүй юу   😜 😜 3) Сүүлийн үед Америкт байдаг эмэгтэйчүүдээс тэмцээнд орох талаар асуултууд ер нь ирж байгаа. Ямар ямар зардал г

Асуулт хариулт #3

øмнøx xoëрыг урьдны постуудаас маань хараарай - Ирсэн мессежvvдээсээ хэдийг нь сонгоод доор хариуг нь хvргэж байна. Ер нь бvx асуултын хариу бол øøpт тохирсон хооллолт болон дасгалын плантай болох юм шvv  😉  Зиа: 1) Гуя нарийсгах дасгал зааж øгøøч? Дасгал хийхээр улам бvдvvрээд байгаа юм шиг санагдаад байх юм? Сайнуу? Тусгай тураадаг дасгал гэж байдаггvй юмаа. "Суулт л хийгээд байвал масс нэмнэ" гэсэн юм байхгvй ээ. Зарим хvмvvc "энэ тураадаг дасгал" гээд пост оруулаад байдаг их сонин. Хvний бие чинь "аа би энэ дасгалыг хийж байна, турдаг дасгал юм чинь турна аа ч юмуу одоо масс нэмдэг дасгал хийж байна, массаа авнаа" гэж ялгах чадваргvй шvv дээ. Хvний масс нэмэх хасах нь идэж буй хоол, дагаж буй бэлтгэлийн хэв маягаас шалтгаалдаг юмаа  😉 2) хэдэн минут дасгал хийх ёстой вэ? Сайнуу, хэдэн ч минут хийж болноо. Тэдэн минут хийх "ёстой" гэсэн юм байхгvй ээ. Ер нь хоол дасгал дээр ч тэр ийм байх ёстой тийм байх ёстой гэхэд би дургvй хэхэ