Skip to main content

Анхны тэмцээн


Сайн байцгаана уу?
Буцах-баасан гэхиймуудаа ....өөрийн анхны тэмцээний талаар сонирхолтой зүйлс хуваалцмаар санагдлаа (энийг бичиж байхад баасан гараг байсан юмаа)

Тэмцээнд оролцож буй ихэнх хүмүүс дор хаяж 3 сарын өмнөөс бэлдэж эхлэдэг юм....гэхдээ миний хувьд 7 долоо хоног үлдчихсэн байхад найзынхаа зөвлөснөөр орохоор шийдэв. Уул нь 7 долоо хоног гэдэг тамирчид булчингаа тодруулах тал дээр анхаараад эхэлчихдэг үе л дээ....гэтэл би булчиндаа болох гээд давхиж явлаа :))


Эхнээс нь эхэлье. Хэдий хугацаанд өргөж байна вэ гэжүү....бараг 1жил хагас юмуудаа. Өмнө нь өргөх талаар огт боддоггүй байлаа...нөгөө л ихэнх хүмүүст байдаг ташаа ойлголт надад ч бас байсан: өргөвөл хэт булчинлаг эрэгтэй хүн шиг болчихно гээд (судалгаа хийх байж дээ Халиунаа гуай) Гэхдээ тэрнээс өмнө сагс тоглодог бас хаяа сэлдэг: гайгүй хөдөлгөөнтэй байсаан. 

Нэгэн гайхалтай найзтай болсноор амьдрал минь өөрчлөгдсөн: тэр найзынхаа зөвлөснөөр л хөлний дасгал хийж бас булчин суух талаар сонирхож эхлэсэн. За тэгээд хөлийг 7 хоногт нэг юмуу 2 хийгээд кардиогоо хийгээд жил гаран болсон юмдаг. Биеийн дээд хэсгээ хийдэггүй байвшт. Тэгээд тэмцээнд орохоор болоод дасгал хоол гээд бүгдэд нь анхаарч эхэлсэн дээ... Интэрнэтээс бид 2 чинь голдуу мэдээлэл авна...

Бэлтгэлийн явцад гарсан алдаа болон сорьж байсан зүйлсээс хуваамаар байна:

За тэмцээнд оръё гээд огцом шийдчихсэн хүмүүс чинь хамаг юмаа л огцом хийнэ биздээ...Хаанаас ч юм хоолны план олж аваад шууд дагаад эхлэчихсэн чинь мэдээж надад юу гэж таарахав дээ миний жин нтрийг бодолцоогүйм чинь. Тэгээд л эхний хэдэн долоо хоногт хоолоо огцом өөрчилчихсөн хүн чинь ядраад л сульдаад. Хэрэгтэй шим тэжээл нь дутагдаад байнга л унтаастай байсан даа (тиймээс л та нарт эхлээд хоол тэжээлийн план өгөлгүй хэрэгтэй мэдээлэл өгснөөр өөрсдөөр чинь өөрсдөд чинь таарсан план гаргуулах гээд байгаа юм). Дасгалжуулагчаа байхгүй үед дуртай уурагны бар-аа нууцаар идчихээд л байдаг байсан нь одоо бодоход их тусалсан байгаа юм =))

Найзын маань олж өгсөн дасгалын план бол харин ярих юмгүй төгс өөрчилсөн. Хэдий өргөх жингээ аажмаар нэмсэн ч нурууны хууч өвчин сэдрээд хэцүү байсөөн ....тэр үед нь зүү тавиулж намдаах нь маш их тусалсан даа харин

Тэмцээнд бэлдэх хугацаа богино байсан болохоор булчингаа ч нэмээд өөхөө ч шатаах хэрэг байсан. Тиймээс бид 2 4 билүү 7 хоног үлдчихсэн байхад хүчний дасгалынхаа дараа байнга дугуй юмуу шатаар авирах кардио хийсэн. Эхэндээ ман сайн нөлөөлж байсан ч сүүлдээ үе мөч өвдөөд....витамин сайн уугаагүйн нөлөө. Тиймээс витамин сайн уугаарай

Аа бас хааяа яараад халаалт сайн хийхгүй юмуу дасгалын дараа сунгалт хийхгүй үе байсан....гэмтэх сууриа л бэлдэж байна гэсэн үг....тиймээс 2ууланг нь сайн хийх хэрэгтэй. Би тэгж байгаад хэд хэдэн удаа гэмтхээ шахсан Өөр алдаад сурсан юм зөндөө ч энэ хүрээд зогслоо...

Юу нь гое байсан бэ гэвэл бүх юм гэнэ. Өөрийгөө сориод, дэвшил гаргаад үр дүнгээ хараад явах маш сайхан мэдрэмж. Бас бидний хийсэн бүх алдаануудад хайртай....биедээ юу тохирохыг туршаад суралцаад явах гое байсаан....дараагийн тэмцээн 11сард тэсэн ядан хүлээж байна хэхэ 

Comments

Popular posts from this blog

Макро Тооцох нь

Таргалаад байна аа хэрхэн турах вэ? Гэдсээрээ/гараараа/гуяараа/сугаараа турмаар байна? Ер нь хэрхэн ТУРАХ бас МАСС НЭМЭХ вэ!? Хариулт:  Vvнд хариулахын тулд енергийн балансыг бодолцох хэрэгтэй:  "Calories in vs Calories burned" 🙌🏼🔥 Та øдøрт шатааж буйгаасаа их калори авбал жимс идэж байсан ч "таргална" (таргална гэдгээр øøх нэмэхийг хэлж байгаа юм).  Би анх эхлэхдээ тийм байсаан: жимсийг хэмжээ хязгааргvй иддэг учраас хэвийн жинтэй, туранхай юм шиг хэрнээ øøx булчингийн харьцаанаас болж "skinny-fat" харагддаг. Харин та шатааж буйгаасаа бага калори авбал жин хасах, турах тийш хандана.  Тэгвэл хэрхэн шатааж буй илчлэгийн хэмжээг тодорхойлох вэ? BMR-ыг тодорхойлоод тvvн дээр амьдралын хэв маягийг бодолцон нийт авах калорио тооцно. Толгой эргэж ядаж байхад бас юун тоо бодох вэ гэжvv? Тэгвэл дараах холбоосоор орж макроны талаар уншаарай 😘🙌🏼:  http://www.haliuna.com/2015/07/blog-post_4.html?m=1 Ер нь дагавал "алзахгvй" дvрэм бол: 

Булчин яагаад чухал вэ?

Булчин яагаад чухал вэ? Кардио буюу зүрх судсанд сайн гэгдэх дасгалын талаар бид бүгд мэднэ. Алхах, дугуй унах байна уу эсвэл шогших зэрэг дасгалууд зүрхний цохилтыг түргэсгэн хэрхэн их калор шатааж жин хаяхад тусладгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Гэхдээ эдгээр нь хангалтгүй юм. Сайн тэнцвэржсэн фитнэсс программ нь өөртөө хүчний дасгалыг агуулах ёстой. Учир нь тэдгээр хүчний дасгалуудыг хийснээр: - нас ахихад булчин багасхаас сэргийлнэ - булчин болон холбогдох эд эсүүдийг бэхжүүлнэ - яс сийрэгшихээс сэргийлнэ - гэмтэл болон үе мөчний өвчнөөс сэргийлнэ - цусан дахь чихэрний хэмжээг зохицуулна - нойронд сайн төдийгүй сэтгэл зүйд сайн - Хүмүүсийн хамгийн их сонирхдог жин хаялт-ад сайн Булчин суучихсан байхад дасгалын дараа хүртэл (3-4 цаг) калор шатааж байдаг хэмээн судалгаа гаргасан байдаг. Дээрх эрүүл мэндийн нөлөөнүүдээс үзвэл зөвхөн бодибилдингчид л булчинтай байна гэсэн үг огт биш юм. Янз бүрийн дэглэм сахигчид ялангуяа анхааралдаа авах хэрэгтэй. Удаан хуга

Асуулт хариулт #4

Асуулт хариулт #4 Сайн байцгаана уу хөөрхөн хүмүүс минь. Шинэхэн долоо хоногийн мэнд! Асуулт хариулт #4-ийг хүргэж байна   kiss emoticon   (өмнөх 3-ыг блогны урьдны постуудаас харж болно) 1) Биений юм ирсэн үед дасгал хийж болдог уу? Бололгүй яахав. Миний хувьд нуруу юмуу хэвлий хэсгээр сүртэй өвдөөд байдаггүй болохоор жирийн үеийнх шигээ л өргөдөг. Гэхдээ зарим эмэгтэйчүүдийн нуруу нь юмуу хэвлий хэсгээр их өвдөөд байдаг. Тийм үедээ жирийн өргөдөг шигээ өргөж чадахгүй бол арай хөнгөнөөр туршаад үзээрэй   😉 2) Энэ асуулт маш их ирдэг. Хөх томруулах дасгал байдаг уу? Хөхөө хэрхэн томруулах вэ? Ер нь эмэгтэй хүний хөхний хэмжээ өөхний хувьтай болон генитэй шууд хамааралтай. Фитнесст явахаар хөх жижгэрлээ гээд байдаг хэхэ, өөхний чинь хувь багасахаар тэгэж байгаа юмаа. Хөх томруулах дасгал гэж харамсалтай нь байхгүй ээ, байсан ч болоосой, байнга хийхгүй юу   😜 😜 3) Сүүлийн үед Америкт байдаг эмэгтэйчүүдээс тэмцээнд орох талаар асуултууд ер нь ирж байгаа. Ямар ямар зардал г