Булчин яагаад чухал вэ?
Кардио буюу зүрх судсанд сайн гэгдэх дасгалын талаар бид бүгд мэднэ. Алхах, дугуй унах байна уу эсвэл шогших зэрэг дасгалууд зүрхний цохилтыг түргэсгэн хэрхэн их калор шатааж жин хаяхад тусладгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Гэхдээ эдгээр нь хангалтгүй юм.
Сайн тэнцвэржсэн фитнэсс программ нь өөртөө хүчний дасгалыг агуулах ёстой. Учир нь тэдгээр хүчний дасгалуудыг хийснээр: - нас ахихад булчин багасхаас сэргийлнэ - булчин болон холбогдох эд эсүүдийг бэхжүүлнэ - яс сийрэгшихээс сэргийлнэ - гэмтэл болон үе мөчний өвчнөөс сэргийлнэ - цусан дахь чихэрний хэмжээг зохицуулна - нойронд сайн төдийгүй сэтгэл зүйд сайн - Хүмүүсийн хамгийн их сонирхдог жин хаялт-ад сайн
Булчин суучихсан байхад дасгалын дараа хүртэл (3-4 цаг) калор шатааж байдаг хэмээн судалгаа гаргасан байдаг. Дээрх эрүүл мэндийн нөлөөнүүдээс үзвэл зөвхөн бодибилдингчид л булчинтай байна гэсэн үг огт биш юм. Янз бүрийн дэглэм сахигчид ялангуяа анхааралдаа авах хэрэгтэй. Удаан хугацаанд хэрэгжүүлж чадахгүй юмаа битгий хий гэж их хэлмээр санагддаг (хооллолтын талаар удахгүй оруулна аа). Дэглэм сахиад, кардио (зүрх судасны буюу зүрхний цохилт түргэсгэх) хийгээд жин хаях хэдий ч 25 орчим %-ийг нь булчингаасаа шатааж байдаг учраас бодисын солилцоо мууддаг. Булчин тань бодисын солилцоонд голлох үүрэгтэйг анхаарах хэрэгтэй шүү. Булчингийн сайн талуудаас хүргэлээ удахгүй өөр сонирхолтой мэдээлэл оруулна аа.
Хаанаас эхлэх вэ?
Хүмүүс эрүүл чийрэг биетэй хүний зураг хараад л 'за би ерөөсөө ийм боллоо', зундаа бэлдэнэ ээ ч юмуу эсвэл тэр баяр ёслолд бэлэн болох хэрэгтэй гээд амархаан эхэлчихдэг. Гэтэл тэр харсан гое сайхан биений цаана ямар их хөдөлмөр шингэсэн байдгийг мэддэггүй. Зүгээр л хоолоо хасаад хэд дасгал хийчихэд тийм болохгүй шүү дээ.
Хамгийн гол нь сэтгэл зүй, тууштай байдал.
Та тэгж гое болохоор шийдсэн бол золиос гаргахад хангалттай бэлэн үү? Найзууд чинь ууж байхад татгалзаж чадахуу, ууж иддэгээ хязгаарлаад эрүүл буюу цэвэр идэхэд бэлэн үү? Мэдээж дөнгөж эхлэж байгаам чинь 100% бэлэн байх тиймүү?
Гэтэл тэр байдлаа хадгалаад 7 хоног, сар, жилээр явах тууштай буюу шийдэмгий байдал танд хамгаас хэрэгтэй. Ихэнх хүмүүс эхлээд тууштай байдаг ч өөртөө богино хугацаанд хүрэхэд хэт бэрх зорилго тавьснаар удалгүй урам нь хугараад бүтэхгүй юм байна гэж дүгнэдэг.
Тиймээс одооноос хэлье: та тууштай байх хэрэгтэй! Зорилгоо бат бэх тавь! Дасгал хиймээргүй юмуу харснаа идчихмээр үе зөндөө.....тэр бүхэнд та сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй.....энэ л таны эхлэх цэг тань. Хэн нэгнээс та урам аваад явж болох ч та л өөрийгөө хөдөлгөнө, та л өөрийгөө идэвхжүүлнэ. Амжилт
Bayarlala 😊
ReplyDeleteBest Places To Bet On Boxing - Mapyro
ReplyDeleteWhere To Bet https://tricktactoe.com/ On Boxing. 출장안마 It's a sports betting event in which you bet on the outcome of a game. In the boxing world, each 출장안마 player https://vannienailor4166blog.blogspot.com/ must decide if or 출장안마 not to