Сайн байцгаана уу хөөрхөн хүмүүс минь Та нартаa асуулт хариулт #6 хүргэж байна 1) Сайн уу, би саяхан төрсөн юмаа. Хэдий хугацааны дараа дасгал хийж эхлэвэл зүгээр вэ Төрсний дараа ер нь 1.5-2 сарын дараа дасгал хийж эхлэ гэдэг гэж сонсож байсан юм байна. Гэхдээ энэ талаар эмчтэйгээ сайн зөвлөөд биеийн байдлаа сайн харж байгаад болоорой 2) Өөрөө яаж ийм эрт сэрдэг вэ, яаж эрт сэрдэг болох вэ Ер нь өглөө 4.30-5.00 ийн хооронд босч өдрийнхөө хоолыг бэлдээд, бэлтгэлээ хийчихээд ажилдаа явдаг. Багаасаа аав ээжийгээ дагаад их эрт босдог байсан. Харин их сургуульд ороод эрт босох шаардлага байгаагүй ч гэрийнхэнтэйгээ болон найзуудтайгаа холбоотой байх гэж эрт босдог байсан. Тэр маань миний хийх чухал зүйл маань байсаан гэсэн үг. Одоо бол өглөө эрт бэлтгэлээ хийхгүй бол орой бэлтгэл хийх гэхээр хэтэрхий олон хүн байдаг, бас ядарчихсан байдаг болохоор ажил болгож байнга эрт явдаг Өглөө эрт босдог болохын тул эхний сэрүүлгээрээ шууд босдог байх хэрэгтэй. 2т өглөө эрт сэрээд чухал хийх...