Øøpтøø итгэх итгэл нь аз жаргалтай амьдралын хамгийн чухал орцуудын нэг гэж боддог юм. Тэр талаа нэмэгдvvлэх маш олон арга бий ч хамгийн чухал нь чи øøpøø øøpийнхøø чадлыг, боломж бололцоог мэддэг байхад оршдог Намайг фитнессээр хичээллэдэг гээд зарим нэг хvмvvc мэддэг, хvндлэдэг болохоор би øøpтøø итгэлтэй болоогvй ээ. Мэдээж тодорхой хэмжээнд нэмэгдсэн ч одоогийн øøртøø итгэдэг тvвшин, øøрийгøø vнэлэх vнэлэмжид хvргэсэн хамгийн том хvчин зvйл бол огт биш. Багаасаа хичээнгvй, тууштай байсан болохоор øøpийнхøø хэн бэ гэдгийг мэддэг, øøpтøø итгэх итгэлээ багаасаа барьж байгуулчихсан байсан гэхvv дээ. Угийн анх эхлэж байхдаа "задгай, хэт ил" гээд шvvмж зøндøø сонсож байсааан. Чамайг мэдэхгvй хvн чамайг сайн, муу хэлэх бол тvр зуурынх. Чамайг нэг хøндлøнгийн хvн магтсан чинээгээр øøpийгøø vнэлээд байвал муулсан чинээгээр бас амархаан тэр vнэлэмж чинь буурах эрсдэлтэй👌🏼 Øøртøø итгэх итгэл гэдэг хvнтэй харьцах, илтгэл тавих зэрэг чадваруудын адил хøгжvvлж болдог чадвар