Skip to main content

Posts

Showing posts from October, 2016

Асуулт хариулт 5

1. Яс гэмтэлтэй үед бэлтгэл хийж болдог уу Сайнуу, намайг "vertebrae collapse" - тай гэж уншаад бичсэн юм шиг байна. Тэр ясны цууралтынхаа түвшинээс шалтгаална гэхүү дээ. Тиймээс мэргэжлийн хүнд үзүүлж зөвлөж байж зөв арга хэмжээ аваарай. Physical therapist үүд энэ тал дээр сайн байдаг. Миний хувьд 2 3 сар үзүүлсэн. Дасгалаа хэт хүндээр явахгүй, нуруундаа хамаагүй ачаалал өгөхгүйхэн шиг хийдэг дээ. Гэхдээ цаг өнгөрөх тусам булчингууд маань хөгжөөд илүү түшигтэй болсон болохоор хааяа хүндээр ордог 😊 Ер нь бас бэртэлтэй үед дасгал хийж болох уу гэж хүмүүс их асуудаг. Яаж ийгээд улам гэмтээхгүйхэн шиг болгоомжтой хийвэл мэдээж болно. Бас хэр зэрэг гэмтсэн бэ гэдгээс хамаарна шүү дээ. Их гэмтчихсэн байхад улам хүчилвэл бүр л эвгүйтнэ. Тиймээс ийм чухал асуултуудаа мэргэжлийн хүнээс асууж байгаарай. Хөнгөн гэмтэл бол тэр булчингаа ажиллуулахгүй жаахан амралт өгчихөд гайгүй болчихдог 😊 2. Дасгал хийсний дараа хөндүүр ороод байна яах вэ. Дасгал хийсний дараа ядраад байна яах