Skip to main content

Posts

Showing posts from July, 2017

Øøpтøø итгэх итгэл & Сошиал

  Øøpтøø итгэх итгэл нь аз жаргалтай амьдралын хамгийн чухал  орцуудын нэг гэж боддог юм. Тэр талаа нэмэгдvvлэх маш олон арга бий ч хамгийн чухал нь чи øøpøø øøpийнхøø чадлыг, боломж бололцоог мэддэг байхад оршдог Намайг фитнессээр хичээллэдэг гээд зарим нэг хvмvvc мэддэг, хvндлэдэг болохоор би øøpтøø итгэлтэй болоогvй ээ. Мэдээж тодорхой хэмжээнд нэмэгдсэн ч одоогийн øøртøø итгэдэг тvвшин, øøрийгøø vнэлэх vнэлэмжид хvргэсэн хамгийн том хvчин зvйл бол огт биш.  Багаасаа хичээнгvй, тууштай байсан болохоор øøpийнхøø хэн бэ гэдгийг мэддэг, øøpтøø итгэх итгэлээ багаасаа барьж байгуулчихсан байсан гэхvv дээ. Угийн анх эхлэж байхдаа "задгай, хэт ил" гээд шvvмж зøндøø сонсож байсааан. Чамайг мэдэхгvй хvн чамайг сайн, муу хэлэх бол тvр зуурынх. Чамайг нэг хøндлøнгийн хvн магтсан чинээгээр øøpийгøø vнэлээд байвал муулсан чинээгээр бас амархаан тэр vнэлэмж чинь буурах эрсдэлтэй👌🏼 Øøртøø итгэх итгэл гэдэг хvнтэй харьцах, илтгэл тавих зэрэг чадваруудын адил хøгжvvлж болдог чадвар

Xүний хөгжил

Xүнд 3 төрлийн хөгжил байдаг: биеийн, оюуны, болоод сэтгэлийн. Биеийн хөгжил яахав тодорхойлоход хамгийн амархан нь: бие бялдар хэр булчинтай байна вэ, ерөнхий эрүүл мэнд сайн уу гэдэг тал яригдана. Оюуных бол анализ хийх чадвар, сонгосон мэргэжилдээ хэр сайн байна, юм сурах/эзэмших чадвар, их дээд сургууль дүүргэсэн эсэх гээд хүн хүнээсээ шалтгаалан янз янзаар тодорхойлж болох юм. Зүс сайтай хүнтэй 3 жил, ухаан сайтай хүнтэй 30 жил, харин сэтгэл сайтай хүнтэй 3 үеэрээ жаргана гэдэг. Чи хэчнээн гоё гуалиг байгаад, хэчнээн сургалт сургууль дүүргээд сэтгэл муутай бол тэр бүгд утгагүй. Мундаг сургуулиуд төгссөн хүмүүс ухаантай байх, хамгийн мундаг нь байх ёстой атал хамгийн том хэргүүдийг тэд тарьдаг. Америкийн бүртгэлийн салбарын хамгийн том гэмт хэргүүдийн нэг буюу Энроны хэргийг судлаад үзээрэй. Мянга мянган хүн насаараа ажилласан тэтгэврээ алдаад зогсохгүй тэдний ар гэрийнхэн санхүүгийн маш хүнд цохилтод орсон байдаг. Хэргийг Харвардын бизнесийн сургуулийн төгсөгч Скилинг тэргүүтэ

Макро Тооцох нь

Таргалаад байна аа хэрхэн турах вэ? Гэдсээрээ/гараараа/гуяараа/сугаараа турмаар байна? Ер нь хэрхэн ТУРАХ бас МАСС НЭМЭХ вэ!? Хариулт:  Vvнд хариулахын тулд енергийн балансыг бодолцох хэрэгтэй:  "Calories in vs Calories burned" 🙌🏼🔥 Та øдøрт шатааж буйгаасаа их калори авбал жимс идэж байсан ч "таргална" (таргална гэдгээр øøх нэмэхийг хэлж байгаа юм).  Би анх эхлэхдээ тийм байсаан: жимсийг хэмжээ хязгааргvй иддэг учраас хэвийн жинтэй, туранхай юм шиг хэрнээ øøx булчингийн харьцаанаас болж "skinny-fat" харагддаг. Харин та шатааж буйгаасаа бага калори авбал жин хасах, турах тийш хандана.  Тэгвэл хэрхэн шатааж буй илчлэгийн хэмжээг тодорхойлох вэ? BMR-ыг тодорхойлоод тvvн дээр амьдралын хэв маягийг бодолцон нийт авах калорио тооцно. Толгой эргэж ядаж байхад бас юун тоо бодох вэ гэжvv? Тэгвэл дараах холбоосоор орж макроны талаар уншаарай 😘🙌🏼:  http://www.haliuna.com/2015/07/blog-post_4.html?m=1 Ер нь дагавал "алзахгvй" дvрэм бол: