Skip to main content

Зөвлөгөө


Та зундаа зориулж турахаар шийдсэн үү? Ямар ч байсан зорилт тавьсанд чинь баяр хүргье! Та мөрөөдлийнхөө биед нэг алхамаар ойртжээ. 

Өнөөдөр би хоолны тухай ярихгүй, дасгалын талаар ч зөвлөхгүй. Харин таныг өөрийнхөө орчинд нэг анхаарлаа хандуул гэж зөвлье. Фитнес ч бай фитнес биш ч бай ямарваа нэг зорилго тавьсан бол түүнд хүрэхэд орчин хамгийн чухал. Орчин гэдгээр маш олон зүйлийг ойлгож болно, миний цохон тэмдэглэмээр байгаа зүйл бол таныг хүрээлж буй хүмүүс. 

Би өөрийгөө эерэг, зорилго тэмүүлэлтэй хүмүүсээр хүрээлдэг, учир нь тэд миний амьдралд намайг хэн байх вэ гэдгийг тодорхойлох хамгийн том хүчин зүйлс. Тэднээс би үргэлж үлгэрлэл авч, амжилтаас нь ч алдаанаас нь ч сургамж авдаг. Хүнийг мэдэхийг хүсвэл найзыг нь хар гэж үг бий. Та өөрийгөө мэдмээр байвал тантай хамгийн ойр байдаг 5 хүнийг хараад дүгнэхэд л болно. 

Хүмүүсийн енерги халдамтгай байдаг. Таныг доош нь хийдэг, хов ярьдаг, хүн муулдаг, асуудал тоочдог хэрнээ шийдэлийг санал болгодоггүй, юмны сөрөг талыг нь хардаг хүнээс зайгаа барь гэж зөвлье. Тийм сөрөг хүмүүс хаашаа ч юм енергийг тань соронз мэт сорчихдог. Енергиэ хамгаал. Хэрэв дээр дурьдсан шинж чанарууд таныхтай таарч байвал өөртөө өөрчлөлт хийгээрэй, гуйя. 

Оюун санааны хүчин чадал ч мөн биеийнхтэй адил. Дасгал хэрэгтэй. Аливаа зүйлийн сайн сайхныг харж мууг муухайг нь харах гээд байвал өөрийгөө *загнаж* сураарай. Бусдад бас инээмсэглэл бэлэглэж бай, өөдөөс нь инээмсэглэ. Бид энэ нийгэмийг гэрэл гэгээтэй байлгахад хувь нэмрээ оруулдаг эд эсүүд юм шүү дээ! Гое ороолттой охин байвал ороолтыг нь магт, гое үсээ зассан байвал тэрнийг нь хэл! Маш энгийн байгаа биз! Цаашлаад танд үлгэрлэл болдог, урам өгдөг хүн байвал бас хэл, таларх. Би сүүлд өөрийн нягтлангийнхаа багшдаа түүнээс ямар их эрч хүч, үлгэр дууриал авдгаа хэлж талархсан :)

Таныг хүрээлдэг хүмүүс бас таныг дэмждэг байх хэрэгтэй. Та л ганцаараа турна гээд зүтгээд байдаг, гэрийнхан чинь. найзууд чинь хог (**) идээд байвал танд маш хэцүү байх болно. Тиймээс хамтдаа зорилго тавь, гэр бүлээрээ эрүүл чийрэг бол, найзуудаараа эрүүл чийрэг бол, тэднийг уриал. Энэ зорилгодоо хүрэхийг ямар их хүсч байгаагаа хэл. Тэд ойлгох болно. 

Би анх тэмцээнд орно гээд найздаа хэлэхэд, ямар тэнэгийн яах гэж байгаан гэж байсан. Тэмцээнээ эхлээд нэлээн судалж байгаад догдолж хэлсэн чинь урдаас тэгэхэд нь зүрх урагдах шиг болсон. Би тэр дор нь хэлсэн, надад хэцүү байна, надад чиний дэмжлэг хэрэгтэй гэж. Найз маань ч юу хийснээ ухаараад шууд л хүлээж аваад, тэр өдөрөө хэдэн цагийн дараа фитнес моделиудын зураг харуулаад л энэ гое байна энэ ийм байна гээд л дэмжээд ирсэн нь хэчнээн сайхан байсан гээч. Одоо тэр миний хамгийн том дэмжлэг, тулгуур :)

Тиймээс өөрийгөө эерэг хүмүүсээр хүрээл, та өөрөө сөрөг бол муу зангаа зас, зорилгодоо ойр дотныхоо хүмүүстэй хамт хүр. Уриал. Амжилт хүсье. 

Comments

  1. “If you had one million dollars, what 10 issues would you do? He wished Nestor to make an inventory and actually suppose by way of his priorities. That’s why you need to|you should|you have to} check out at|try} varied machines and their pay tables earlier than you play at the video Poker with the best returns. The gravest mistake that you can do to} do} in your quest to beat a video poker machine is to aim taking part in} by just…guessing. This will help you in lessening your hourly losses, 우리카지노 hence supplying you with the opportunity to play for longer and improve your chances to hit a royal flush or to put together a sizeable win.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Булчин яагаад чухал вэ?

Булчин яагаад чухал вэ? Кардио буюу зүрх судсанд сайн гэгдэх дасгалын талаар бид бүгд мэднэ. Алхах, дугуй унах байна уу эсвэл шогших зэрэг дасгалууд зүрхний цохилтыг түргэсгэн хэрхэн их калор шатааж жин хаяхад тусладгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Гэхдээ эдгээр нь хангалтгүй юм. Сайн тэнцвэржсэн фитнэсс программ нь өөртөө хүчний дасгалыг агуулах ёстой. Учир нь тэдгээр хүчний дасгалуудыг хийснээр: - нас ахихад булчин багасхаас сэргийлнэ - булчин болон холбогдох эд эсүүдийг бэхжүүлнэ - яс сийрэгшихээс сэргийлнэ - гэмтэл болон үе мөчний өвчнөөс сэргийлнэ - цусан дахь чихэрний хэмжээг зохицуулна - нойронд сайн төдийгүй сэтгэл зүйд сайн - Хүмүүсийн хамгийн их сонирхдог жин хаялт-ад сайн Булчин суучихсан байхад дасгалын дараа хүртэл (3-4 цаг) калор шатааж байдаг хэмээн судалгаа гаргасан байдаг. Дээрх эрүүл мэндийн нөлөөнүүдээс үзвэл зөвхөн бодибилдингчид л булчинтай байна гэсэн үг огт биш юм. Янз бүрийн дэглэм сахигчид ялангуяа анхааралдаа авах хэрэгтэй. Удаан хуга

Макро Тооцох нь

Таргалаад байна аа хэрхэн турах вэ? Гэдсээрээ/гараараа/гуяараа/сугаараа турмаар байна? Ер нь хэрхэн ТУРАХ бас МАСС НЭМЭХ вэ!? Хариулт:  Vvнд хариулахын тулд енергийн балансыг бодолцох хэрэгтэй:  "Calories in vs Calories burned" 🙌🏼🔥 Та øдøрт шатааж буйгаасаа их калори авбал жимс идэж байсан ч "таргална" (таргална гэдгээр øøх нэмэхийг хэлж байгаа юм).  Би анх эхлэхдээ тийм байсаан: жимсийг хэмжээ хязгааргvй иддэг учраас хэвийн жинтэй, туранхай юм шиг хэрнээ øøx булчингийн харьцаанаас болж "skinny-fat" харагддаг. Харин та шатааж буйгаасаа бага калори авбал жин хасах, турах тийш хандана.  Тэгвэл хэрхэн шатааж буй илчлэгийн хэмжээг тодорхойлох вэ? BMR-ыг тодорхойлоод тvvн дээр амьдралын хэв маягийг бодолцон нийт авах калорио тооцно. Толгой эргэж ядаж байхад бас юун тоо бодох вэ гэжvv? Тэгвэл дараах холбоосоор орж макроны талаар уншаарай 😘🙌🏼:  http://www.haliuna.com/2015/07/blog-post_4.html?m=1 Ер нь дагавал "алзахгvй" дvрэм бол: 

Дааврууд

Та хэрэв фитнэсс сонирхоод судлаад үзсэн бол тэстостэрон гэж сонссон нь лавтай. Харин бусад даавруудыг нь хэр сонссон бол? Зарим дааврууд булчинг хөгжихөд тусладаг бол зарим нь задалдаг. Зарим нь өөхийг шатаахад тустай бол зарим нь харин түүнийг нөөж байдаг. Тиймээс аль болох булчинг хөгжүүлдэг болон өөхийг шатаадаг даавраа ихэсгэн булчинг задалдаг болон өөхийг хадгалдаг даавраа бага байлгах нь чухал гэхүүдээ. Дараах дааврууд нь таны мэдэж байх хэрэгтэй дааврууд юм  1. Инсулин 2. Глюкагон 3. Соматомедин Си буюу IGF-1  4. Кортизол  5. Тэстостэрон 6. Өсөлтийн даавар   => ДААВАР 1: ИНСУЛИН Инсулины гол үүрэг нь цусан дахь сахарын хэмжээг глюкозыг булчин болон элэгний эсүүд рүү зөөх замаар багасгах.  Инсулин нь булчин руу амин хүчлүүдийг зөөснөөр булчин хөгжихөд болон уурагны задралаас сэргийлэхэд тустай. Гэхдээ таны булчин болон элэг нь хязгаарлагдмал зайтай тул илүү гарсан глюкозыг өөр хаа нэгтээ хадгалах хэрэг гардаг. Тиймээ, таны бодож байгаа зөв: өөх бол