Skip to main content

Posts

Showing posts from 2016

Асуулт хариулт 5

1. Яс гэмтэлтэй үед бэлтгэл хийж болдог уу Сайнуу, намайг "vertebrae collapse" - тай гэж уншаад бичсэн юм шиг байна. Тэр ясны цууралтынхаа түвшинээс шалтгаална гэхүү дээ. Тиймээс мэргэжлийн хүнд үзүүлж зөвлөж байж зөв арга хэмжээ аваарай. Physical therapist үүд энэ тал дээр сайн байдаг. Миний хувьд 2 3 сар үзүүлсэн. Дасгалаа хэт хүндээр явахгүй, нуруундаа хамаагүй ачаалал өгөхгүйхэн шиг хийдэг дээ. Гэхдээ цаг өнгөрөх тусам булчингууд маань хөгжөөд илүү түшигтэй болсон болохоор хааяа хүндээр ордог 😊 Ер нь бас бэртэлтэй үед дасгал хийж болох уу гэж хүмүүс их асуудаг. Яаж ийгээд улам гэмтээхгүйхэн шиг болгоомжтой хийвэл мэдээж болно. Бас хэр зэрэг гэмтсэн бэ гэдгээс хамаарна шүү дээ. Их гэмтчихсэн байхад улам хүчилвэл бүр л эвгүйтнэ. Тиймээс ийм чухал асуултуудаа мэргэжлийн хүнээс асууж байгаарай. Хөнгөн гэмтэл бол тэр булчингаа ажиллуулахгүй жаахан амралт өгчихөд гайгүй болчихдог 😊 2. Дасгал хийсний дараа хөндүүр ороод байна яах вэ. Дасгал хийсний дараа ядраад байна яах...

Өндөр эрчтэй интервал бэлтгэл (ӨЭИД)

Өндөр эрчтэй интервал бэлтгэл (ӨЭИД): Та марафон гүйгч болон спринтер 2ын биеийг харьцуулж үзэж байсан уу? Биеийнх нь эрс тэс байдлаас кардио (Кардио гэж зүрхний цохилтыг түргэсгэх дасгалууд: гүйх, харайх, дээсдэх, сэлэх, үсрэх гэх мэт. Хэрэгтэй гэж үзвэл нэмэлт мэдээлэл оруулнаа) бүхэн адилгүй гэдгийг мэдэж авч болно. (ӨЭИД)-ийн гол санаа нь өөр өөр хурдтайгаар интервал бэлтгэл хийх юм. Хамгийн чухал нь нэг эрчид биеэ дасгахгүй байх юм. Өндөр эрч хүч шаардагдах хэсэгтээ байгаа бүхнээ дайчлаад бага эрч хүч шаардах хэсэгт амралт авах юмуу удаавтар дасгал хийнэ. Гол   ‘ажиллах’ интервал нь 20-60 сек үргэлжлэх бол амрах интервалаа x (1-3) дахин авна (өөрийн тань түвшнээс хамаараад). Жишээ нь, 20сек өндөр эрчтэй хийсэн бол x 3 = 60 сек амарч болно. Энэ байдлаар 15-20 минутын бэлтгэл хийх юм. Бэлтгэлийнхээ өмнө халаалт, дараа нь сунгалт хийхээ мартуузай. Хэт их аэрөбик дасгал тестостероны (даавруудын талаар тэмдэглэлээс энэ ямар даавар болохыг олж мэдээрэй) түвшинг буур...

Асуулт хариулт #4

Асуулт хариулт #4 Сайн байцгаана уу хөөрхөн хүмүүс минь. Шинэхэн долоо хоногийн мэнд! Асуулт хариулт #4-ийг хүргэж байна   kiss emoticon   (өмнөх 3-ыг блогны урьдны постуудаас харж болно) 1) Биений юм ирсэн үед дасгал хийж болдог уу? Бололгүй яахав. Миний хувьд нуруу юмуу хэвлий хэсгээр сүртэй өвдөөд байдаггүй болохоор жирийн үеийнх шигээ л өргөдөг. Гэхдээ зарим эмэгтэйчүүдийн нуруу нь юмуу хэвлий хэсгээр их өвдөөд байдаг. Тийм үедээ жирийн өргөдөг шигээ өргөж чадахгүй бол арай хөнгөнөөр туршаад үзээрэй   😉 2) Энэ асуулт маш их ирдэг. Хөх томруулах дасгал байдаг уу? Хөхөө хэрхэн томруулах вэ? Ер нь эмэгтэй хүний хөхний хэмжээ өөхний хувьтай болон генитэй шууд хамааралтай. Фитнесст явахаар хөх жижгэрлээ гээд байдаг хэхэ, өөхний чинь хувь багасахаар тэгэж байгаа юмаа. Хөх томруулах дасгал гэж харамсалтай нь байхгүй ээ, байсан ч болоосой, байнга хийхгүй юу   😜 😜 3) Сүүлийн үед Америкт байдаг эмэгтэйчүүдээс тэмцээнд орох талаар асуултууд ер нь ирж байгаа....

Асуулт хариулт #3

øмнøx xoëрыг урьдны постуудаас маань хараарай - Ирсэн мессежvvдээсээ хэдийг нь сонгоод доор хариуг нь хvргэж байна. Ер нь бvx асуултын хариу бол øøpт тохирсон хооллолт болон дасгалын плантай болох юм шvv  😉  Зиа: 1) Гуя нарийсгах дасгал зааж øгøøч? Дасгал хийхээр улам бvдvvрээд байгаа юм шиг санагдаад байх юм? Сайнуу? Тусгай тураадаг дасгал гэж байдаггvй юмаа. "Суулт л хийгээд байвал масс нэмнэ" гэсэн юм байхгvй ээ. Зарим хvмvvc "энэ тураадаг дасгал" гээд пост оруулаад байдаг их сонин. Хvний бие чинь "аа би энэ дасгалыг хийж байна, турдаг дасгал юм чинь турна аа ч юмуу одоо масс нэмдэг дасгал хийж байна, массаа авнаа" гэж ялгах чадваргvй шvv дээ. Хvний масс нэмэх хасах нь идэж буй хоол, дагаж буй бэлтгэлийн хэв маягаас шалтгаалдаг юмаа  😉 2) хэдэн минут дасгал хийх ёстой вэ? Сайнуу, хэдэн ч минут хийж болноо. Тэдэн минут хийх "ёстой" гэсэн юм байхгvй ээ. Ер нь хоол дасгал дээр ч тэр ийм байх ёстой тийм байх ёстой гэхэд би дургvй хэхэ...