Skip to main content

Асуулт Хариулт #6

Сайн байцгаана уу хөөрхөн хүмүүс минь
Та нартаa асуулт хариулт #6 хүргэж байна

1) Сайн уу, би саяхан төрсөн юмаа. Хэдий хугацааны дараа дасгал хийж эхлэвэл зүгээр вэ

Төрсний дараа ер нь 1.5-2 сарын дараа дасгал хийж эхлэ гэдэг гэж сонсож байсан юм байна. Гэхдээ энэ талаар эмчтэйгээ сайн зөвлөөд биеийн байдлаа сайн харж байгаад болоорой

2) Өөрөө яаж ийм эрт сэрдэг вэ, яаж эрт сэрдэг болох вэ

Ер нь өглөө 4.30-5.00 ийн хооронд босч өдрийнхөө хоолыг бэлдээд, бэлтгэлээ хийчихээд ажилдаа явдаг. Багаасаа аав ээжийгээ дагаад их эрт босдог байсан. Харин их сургуульд ороод эрт босох шаардлага байгаагүй ч гэрийнхэнтэйгээ болон найзуудтайгаа холбоотой байх гэж эрт босдог байсан. Тэр маань миний хийх чухал зүйл маань байсаан гэсэн үг. Одоо бол өглөө эрт бэлтгэлээ хийхгүй бол орой бэлтгэл хийх гэхээр хэтэрхий олон хүн байдаг, бас ядарчихсан байдаг болохоор ажил болгож байнга эрт явдаг

Өглөө эрт босдог болохын тул эхний сэрүүлгээрээ шууд босдог байх хэрэгтэй. 2т өглөө эрт сэрээд чухал хийх зүйлтэй байх хэрэгтэй. 3т өглөө эрт босдог байх нь өөрт тань үнэхээр хэрэгтэй эсэхийг бодож үзээрэй. Ажил нь орой 11 12 гэж тардаг бол заавал үүрээр босдог байх гээд хичээгээд байх шаардлагагүй шүү дээ. Өглөө эрт дасгал хийснээр илүү өөх шатаана гэсэн юм огт байхгүй. Өглөө эрт үр бүтээлтэй байж чаддаг бол дээрх 2 зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй. Би л лав эргэн тойрон маань нам гүм байхад эрт босоод хамаг юмаа амжуулах дуртай ;)

3) Хэрхэн эрч хүч, урам зоригтой байх вэ? Дасгал хийж эхлэхээр шантраад байх юм

Аливаа зүйлд хүрье гэж шийдсэн бол тэрнийхээ төлөө хөлсөө урсгаж байж олж авбал илүү амттай биш гэжүү? Анх эхлэж байхад мэдээж хэцүү байна, мэдээж шантарна. Гэхдээ хүн болгоны амархан олоод авдаг зүйл үнэ цэнэгүй байдаг биш гэжүү. Тиймээс ийм гоё өөрийгөө сорих, сайжруулах боломжийг аль болох эерэгээр хүлээж аваарай

Бодибилдинг гэдэг зүгээр л төмөр нүддэг биеийн хүчний зүйл бишээ. Анх зөвхөн гаднах төрхнөөсөө болоод эхлэсэн хүмүүс бүгд хэрхэн сэтгэл зүй, зан араншингаараа илүү тэсвэртэй, тэвчээртэй болсноо хэлдэг. Сэтгэлийн хат суун өөрийгөө хөгжүүлнэ гэдэг үнэхээр сайхан хэрэг. Тиймээс бусад хүмүүстэй өөрийгөө харьцуулж тэдний хаана нь ч хүрэхгүй байгаадаа гутрах биш, харин ч өсөх дэвжих зөндөө боломж байгаадаа баярлан аль болох эерэг байгаарай

Надад шантрах үе зөндөө байдаг. Тийм тохиолдолд би ихэвчлэн

  • 1) эцэг эх минь мини төлөө хэрхэн яаж хөдөлмөрлөдгийг боддог. Эцэг эх чинь чамайг сайн хүн болоосой, сайхан амьдраасай гэж тэгэж их зүтгэж байхад тэдний итгэлийг алдах эрх чамд байхгүй шүү дээ. Эцэг эхийн болоод ер нь эргэн тойрны хүмүүсийн итгэл их чухал. Итгэл гэдэг хамгийн нандин зүйл. Түүнийг эвдэж хэрхэвч болохгүй. Тиймээс аль болох өөрийгөө дайчлан байнга өөрийнхөө өнгөрснөөс сайжрахын төлөө зүтгэх хэрэгтэй


  • 2) Үлгэрлэл авдаг хүмүүстэй бол. Шантарсан үедээ тэдгээр хүмүүс тийм тохиолдолд юу хийх байсныг бод. Амжилттай хүмүүс ямар нэгэн бэрхшээлийг замын бартаа гэж хардаг болохоос замыг нь хаасан том хаалт гэж огт хардаггүй. Бүдэрч унасан бол алдаанаасаа суралцаад ахиад цааш алх. Гомдоллож, өөрийгөө өрөвдөж эсвэл зүхэж сууснаар чи хэзээ ч ямар ч асуудлыг шийдэхгүй. Ялагчид үргэлж хөдөлж, хийж, бүтээж байдаг. Ярьдаг биш хийдэг байгаарай
  • 3) Үзэж уншиж байгаа зүйлсдээ анхаарал хандуул. Цаг үрсэн, хов ярьсан, хов базсан зүйлс ихэвчлэн энергийг чинь үхүүлж байдаг. Енергиэ хамгаалдаг бай. Ямар нэгэн зүйл чамд инээд хөөр, шинэ мэдээлэл, бодууштай бодол үлдээж юмуу эсвэл чамайг сорьдоггүй бол тийм зүйлсд цагаа битгий үр. Чи залуу хүн бол одоо л чиний өөрийгөө сайжруулах цаг. Чамд буй цаг хомс учраас үр бүтээлтэй байхад анхаардаг бай. Үгүй бол чи байнга нэгэн хэвийн байж нэгэн хэвийн, хөгждөггүй хүмүүс дунд орно. Тийм дундаж байдал намайг айлгадаг, тийм ч учраас би байнга өөрийгөө сайжруулахыг эрмэлздэг. Хүрье гэсэндээ хүрээгүй байгаа чинь чамд хангалттай мотивац болдог байх хэрэгтэй
Цагийн менежмент болон урам зоригийн талаар тусдаа пост оруулна аа


5) Орoх тэмцээнээ хэрхэн сонного вэ? Бикинигээ хаанаас авдаг вэ?

Монголд 2 холбоо байдаг. Ордог тамирчдаас нь туршлагыг нь асуугаад үзээрэй. Тамирчдаа хүндэлж, ёс зүйтэй харьцдаг бол мэдээж сайн шүү. Харин АНУд бол ихэнхи тамирчид сонирхогчдын лигээс эхлэдэг. Сонирхогчдын лигийн тэмцээд шалгуур байдаггүй. Бикинид өндрөөр ангилдаг, жин заадаггүй. Сонирхогчдын лигийн тэмцээнүүд муж мужаасаа шалтгаалан зохиогдох хугацаа нь ялгаатай байдаг. Жишээ нь Калифорниа их хүнтэй, эрүүл чийрэг хүмүүс ихтэй болохоор сар бүр ямар нэгэн тэмцээн болж байдаг. Харин цөөн хүнтэй суурин газар бол өөр мужруу явах хэрэгтэй байх вий. 

Тэмцээн сонгох тал дээр бол тухайн мужийн тэмцээн зохион байгуулагчийн вэбсайт руу орох хэрэгтэй. Тэндээс тэмцээнүүдийн хуваарийг хараад өөрийнхөө боломжид тааруулан сонгоорой. Сонирхогчдын тэмцээнүүд ер нь нэг их ялгаа байхгүй ээ. Яахав том том мужуудын тэмцээнүүд илүү ширүүн өрсөлдөөнтэй болохоор эхний 5т орвол тэр чинээгээрээ амттай байна. Харин зүгээр тэмцээнд орж үзэх болоод ямар нэгэн цом авах чухал бол жижиг мужийн тэмцээнд орж болох юм. 

Бикинигээ би Хонгорзул гээд АНУд байдаг монгол эгчээр хийлгүүлдэг. Монгол хүн монгол хүнээ дэмжих хэрэгтэй тиймээ. Хонгорзул эгч маань ч эдний үйлдвэрлэгчидээс дутахгүй, бүр бараг илүү сайн сэтгэлээ шингээн хийдэг. Үнэхээр гоё. Хонгорзул эгчтэй холбогдох бол инстаграм нь: @kaybikinis
фэйсбүүк нь: "Kay Batsuren" шүү

6) Дасгалын үеэр сонсдог дуунуудаасаа хуваалцаач?

Soundcloud - @haliunaenh гэж орвол миний дасгалын плэйлист байгаа. Одоогоор нийт 10 цаг үргэлжлэхүйц болсон байналээ Энд дарна уу.
Яг хүндээр өргөх үедээ хип хоп, рок талдаа сонсох дуртай.
Ямар ч үед энерги өгдөг 10 дуугаа хуваалцвал:

  1. Eminem - Till I collapse
  2. Eminem - Lose yourself
  3. Rammstein - Ich Will
  4. Nicki Minaj - Moment for life
  5. Travis Barker - Soulja Boy remix 
  6. Rokit Bay - Az hamaagui
  7. Rokit bay - Busdiin chadaaguig chi chad
  8. Tsetse - Uragshaa
  9. Nicki Minaj - Win Again
  10. 300 Violin Orchestra
Энэ хүртэл уншсанд баярлалаа. Өмнөх 5 асуулт хариултыг линк дээр даран орж сонирхоорой
<3



Comments

Popular posts from this blog

Макро Тооцох нь

Таргалаад байна аа хэрхэн турах вэ? Гэдсээрээ/гараараа/гуяараа/сугаараа турмаар байна? Ер нь хэрхэн ТУРАХ бас МАСС НЭМЭХ вэ!? Хариулт:  Vvнд хариулахын тулд енергийн балансыг бодолцох хэрэгтэй:  "Calories in vs Calories burned" 🙌🏼🔥 Та øдøрт шатааж буйгаасаа их калори авбал жимс идэж байсан ч "таргална" (таргална гэдгээр øøх нэмэхийг хэлж байгаа юм).  Би анх эхлэхдээ тийм байсаан: жимсийг хэмжээ хязгааргvй иддэг учраас хэвийн жинтэй, туранхай юм шиг хэрнээ øøx булчингийн харьцаанаас болж "skinny-fat" харагддаг. Харин та шатааж буйгаасаа бага калори авбал жин хасах, турах тийш хандана.  Тэгвэл хэрхэн шатааж буй илчлэгийн хэмжээг тодорхойлох вэ? BMR-ыг тодорхойлоод тvvн дээр амьдралын хэв маягийг бодолцон нийт авах калорио тооцно. Толгой эргэж ядаж байхад бас юун тоо бодох вэ гэжvv? Тэгвэл дараах холбоосоор орж макроны талаар уншаарай 😘🙌🏼:  http://www.haliuna.com/2015/07/blog-post_4.html?m=1 Ер нь дагавал "алзахгvй" дvрэм бол: 

Дааврууд

Та хэрэв фитнэсс сонирхоод судлаад үзсэн бол тэстостэрон гэж сонссон нь лавтай. Харин бусад даавруудыг нь хэр сонссон бол? Зарим дааврууд булчинг хөгжихөд тусладаг бол зарим нь задалдаг. Зарим нь өөхийг шатаахад тустай бол зарим нь харин түүнийг нөөж байдаг. Тиймээс аль болох булчинг хөгжүүлдэг болон өөхийг шатаадаг даавраа ихэсгэн булчинг задалдаг болон өөхийг хадгалдаг даавраа бага байлгах нь чухал гэхүүдээ. Дараах дааврууд нь таны мэдэж байх хэрэгтэй дааврууд юм  1. Инсулин 2. Глюкагон 3. Соматомедин Си буюу IGF-1  4. Кортизол  5. Тэстостэрон 6. Өсөлтийн даавар   => ДААВАР 1: ИНСУЛИН Инсулины гол үүрэг нь цусан дахь сахарын хэмжээг глюкозыг булчин болон элэгний эсүүд рүү зөөх замаар багасгах.  Инсулин нь булчин руу амин хүчлүүдийг зөөснөөр булчин хөгжихөд болон уурагны задралаас сэргийлэхэд тустай. Гэхдээ таны булчин болон элэг нь хязгаарлагдмал зайтай тул илүү гарсан глюкозыг өөр хаа нэгтээ хадгалах хэрэг гардаг. Тиймээ, таны бодож байгаа зөв: өөх бол

Таргалалт

Таргалалтыг хоёр хуваая! зогсолтгvй иддэг/ус уусан ч таргалдаг гэж😬 нэг нь идэх ээ яасан ч зогсоож чадахгvй чихэр,шоколад, шарсан хуурсан юм идэхгvй л бол амьдрал утгагvй мэт байснаас улбаалсан таргалалт: Энэ тøрøл нь цэвэр хоолны дуршил хøдøлгøгч буюу øлсгøгч "ghrelin" гормон ихсэх, дуршил бууруулагч буюу цатгагч "leptin" гормоныг таних чадвар буурахаас vvдэлтэй. Бие тань танийг одоо цадсан боль гэж хэлээд байхад цадаагvй юм шиг vргэлжлvvлээд идээд л байх, энэ гормоныг таних чадвар нь бууржээ гэсэн vг.Энэ хоёрыг ингэж øøрчилдøг шалтгаанууд бол: нойр дутуу байх, их стрессдэх, хэт их øøх тос идэх, цусан дахь инсулин ихсэх, эмэгтэйчvvдийн сарын тэмдэг ирэхээс øмнø цусанд ихэсдэг прогестерон гормон зэрэг юм 1) Нойр дутуу, стесс ихтэй vед цусанд "кортизол" гэгч гормон ялгарснаар  Ghrelin (øлсгøгч) ийн тøвшин нэмэгддэг. Тайван байж, сайн унтаж амарч байвал кортизолын хоруу чанараас сэргийлэх бvрэн боломжтой. Гэхдээ сайн унтаж амарлаа гээд байнга унтаад байх ба