1. Яс гэмтэлтэй үед бэлтгэл хийж болдог уу
Сайнуу, намайг "vertebrae collapse" - тай гэж уншаад бичсэн юм шиг байна. Тэр ясны цууралтынхаа түвшинээс шалтгаална гэхүү дээ. Тиймээс мэргэжлийн хүнд үзүүлж зөвлөж байж зөв арга хэмжээ аваарай. Physical therapist үүд энэ тал дээр сайн байдаг. Миний хувьд 2 3 сар үзүүлсэн. Дасгалаа хэт хүндээр явахгүй, нуруундаа хамаагүй ачаалал өгөхгүйхэн шиг хийдэг дээ. Гэхдээ цаг өнгөрөх тусам булчингууд маань хөгжөөд илүү түшигтэй болсон болохоор хааяа хүндээр ордог 😊
Ер нь бас бэртэлтэй үед дасгал хийж болох уу гэж хүмүүс их асуудаг. Яаж ийгээд улам гэмтээхгүйхэн шиг болгоомжтой хийвэл мэдээж болно. Бас хэр зэрэг гэмтсэн бэ гэдгээс хамаарна шүү дээ. Их гэмтчихсэн байхад улам хүчилвэл бүр л эвгүйтнэ. Тиймээс ийм чухал асуултуудаа мэргэжлийн хүнээс асууж байгаарай. Хөнгөн гэмтэл бол тэр булчингаа ажиллуулахгүй жаахан амралт өгчихөд гайгүй болчихдог 😊
2. Дасгал хийсний дараа хөндүүр ороод байна яах вэ. Дасгал хийсний дараа ядраад байна яах вэ
Дасгал анх хийж эхлэж байгаа бол ядрах, хөндүүр орох нь хэвийн үзэгдэл шүү. Ялангуяа дасгал хийхээсээ өмнөх шигээ идсээр байвал, эсвэл бага идсээр байвал нэлээн сульддаг. Дасгал хийхээр ядраад байна гэхээр би та нарыг өргөж байна гэж таамаглаж байна шүү хэхэ. Өргөж байнаа гэдэг маань булчингаа ажиллуулаад "гэмтээж" байнаа гэсэн үг. Гэмтээсэн булчингуудаа зөв шим тэжээл авснаар та нөхөн сэргээж байгаа юм. Тэгэж байж булчин хөгждөг. Булчингийн ашиг тусын талаар урьдны постыг маань хараад үзээрэй. Товчхондоо өөхнөөсөө салмаар байвал өргө өө л гэсэн үг. Хоол хүнсээ хангалттай идээд, аль болох шим тэжээл сайтай хүнс хэрэглэвэл ядарч сульдахаа болино оо 😊
Link - энд дарж булчингийн талаар хөөрхөн бичлэг бий үзээрэй
Хөндүүр орохыг яаж багасгах вэ гэвэл дасгалынхаа дараа сунгалт сайн хийх хэрэгтэй. Мөн шим тэжээлтэй хоол, ялангуяа уураг сайтай хүнс хэрэглэх хэрэгтэй дээ. Үүнд мах махан бүтээгдэхүүнүүд, өндөг, бяслаг зэрэг орно. "Protein sources" гэж хайвал уураг сайтай хүнснүүд гараад ирнэ ээ 😊
3. Бикини төрлийн биетэй болмоор байна яах вэ
Бикиини төрлийн бие гэхээр ерөнхийдөө чанга биетэй, пропорци сайтай биеийг хэлдэг. Үүний тулд биеийн дээд хэсгээ хэт хөгжүүлэхгүй байх хэрэгтэй, биеийн дээд хэсэг нь давамгайлаад ирвэл фигур талруугаа орчихдог. Тэгэхээр өөрийн биеийн онцлогийн сайн бодолцоод үзээрэй. Бикини тамирчид ер нь хөлийг 7 хоногт 2 удаа ордог, учир нь гуя өгзөг сайтай биеийг бикини төрлийн бие хэмээдэг. Мөн бикини тамирчид цээжний дасгал нэг их хийгээд байдаггүй. Ерөнхий хандлага нь тийм ч таны өөрийн биеийн онцлог чухал шүү. Аль хэдийнэ хөл сайтай бол магадгүй биеийн дээд хэсгээ ч жигд хөгжүүлэх хэрэгтэй байж мэднэ 😊
4. Суултыг буруу хийвэл гуя бүдүүрдэг гэж сонссон, гуяа бүдүүрүүлмээргүй байна яах вэ
Суулт маань угаасаа гуянд түлхүү ордог дасгал юмаа. Ганц гуя гэлтгүй хөлний 17 булчинг бүгдийг ажиллуулдаг compound дасгал. Хэдий гуя аа бүдүүрүүлмээргүй байгаа ч суултыг аль болох алгасахгүй байхыг бодоорой. Ганц суулт хийлээ гээд гуя чинь хурдан хөгжөөд томорчихгүй ээ. Хөлний булчин ихэнхи хүмүүсийн хувьд их удаан хөгждөг, тиймээс нэг их санаа зовох зүйл байхгүй дээ. Хөлний өдрөө дан гуяны дасгалууд хийхгүй байхад болно оо 😊
5. Монголд сайн багш дасгалжуулагчтай газар мэдэх үү
Миний ганц санал болгох хүн Амарсанаа багш маань байна даа. Фэйсбүүк нь Aaddaa Adaka 😊
6. Фитнессээр хичээллэж эхлэх гэхээр одоо байгаа өөх маань булчин болчих вий гэж айж байна. Өөхөө шатааж байж булчингийн дасгал хийх үү
Өөх булчин болж хувирахгүй ээ. Өөх шатахаараа дийлэнх нь нүүрстөрөгч болдог. Тиймээ, та амьсгалаараа шатаасан өөхний масс аа "алддаг" Link - энд дарж шинжлэх ухааны тайлбарыг нь хараарай. Ямартай ч өөх булчин болж хувираад бакь болчихно гэж санаа зоволтгүй ээ 😊
7. Бүх юмаа яг хатуу чанга дагавал хэр хугацааны дараа чам шиг биетэй болох вэ
Төдий хугацааны дараа чи яг тийм биетэй болноо гээд ямар ч мэргэжлийн хүн танд амлаж чадахгүй ээ. Цэвэр таны гени, хичээл зүтгэлээс хамаарна. Гэхдээ заавал тийм баталгаа хайх хэрэг байхгүй шүү дээ, дасгал хийгээд зөв хооллосноороо хүнд алдах юм огт байхгүй.
Миний хувьд анх дасгал хийгээд 2 3 сар болж байж мэдэгдэхүйц өөрчлөлт харж байсан 😊
8. Би унаган махтай юм л даа ... Багадаа тариулсаар байгаад тарианы хонхорхойтой болчихсон, суулт хийвэл арилах болов уу
Унаган махтай гэдэг бол зүгээр л хуучны ойлголт шүү дээ. Одоо цагт зөв хооллоод дасгал сургуулилт хийвэл галбиржихгүй байна гэж байхгүй ээ. Тиймээс тийм хуурмаг юмаа мартаад идэвхитэй байгаарай гэж зөвлөх байна. Үүнтэй адилаар 6 аас хойш хоол идэхгүй, зөвхөн шөл ууж турна гэх мэт буруу ойлголтууд зөндөө байдаг 😊
Тэр хонхорхойны талаар хүмүүс их асуудаг. Суулт сайн хийгээд өгзөгний булчингаа томруулахад тэр асуудал болохгүй ээ. Доорх булчинг чинь гэмтээгээгүйм чинь хэхэ. Дээрх хэдэн сарын дараа би тийм болох вэ гэж баталгаа асуудагтай яг адил, тэр хонхорхойд нөлөөлсөн нөлөөлөөгүй л өгзөгнийхөө дасгалыг сайн хийгээрэй. Өөх нь багасаад доорх булчин нь хөгжөөд ирэхийн цагт илүү дээр харагдалгүй яахав 😊
9. Ямар нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг вэ
Одоогооp:
Whey - Gold Standard
BCAA - BPI
Multivitamin, Fish oil
Creatine - Beast Sport
Pre-workout - Beast Sport ...хэрэглэж байна даа 😊
10. Өөрийн чинь дасгалыг гэртээ хийж болох уу
Төхөөрөмжтэй дасгал биш бол бусдыг нь ер нь гэртээ хийж бологүй яахав. Гантильтай дасгалуудыг усны томхон шиг саванд усны хэмжээгээ тааруулж байгаад хийж болно. Анхан шатных бол эхний хэдэн сар тэгэж гэртээ дасгал хийж бололгүй яахав. ФБ хуудасны ( Haliuna ) бичлэг дунд тийм жишээ бичлэг бий шүү, мөрний дасгалуудыг усны савтай хийж харуулсан байгаа 😊
11. Энэ тураах дасгалуудыг хийхээр турахгүй юм, яах вэ
Тураах дасгал гэж байхгүй ээ. Масс нэмэх хасах маань таны хооллолтоос шалтгаалдаг. Асуулт Хариулт 3 руу орвол мөн энэ талаар дурьдсан байгаа 😊 Үүнтэй адилаар масс нэмэх дасгал зааж өгөөч гэж асуусан хүмүүс маань мөн л асуулт хариулт 3 руу ороод үзээрэй.
12. Булк хийх гэж юу вэ. Яаж булк хийх вэ
Масс нэмэхийг хэлж байгаа юмаа. Байнга дутуу илчлэг аваад байвал булчин чинь томрохгүй шүү дээ. Өгзөгний булчингаа томруулмаар байна гэдэг бүсгүйчүүд маань үүн дээр ялангуяа анхаараарай. Дасгал хийгээд хийгээд хангалттай идэхгүй бол болохгүй. Ерөнхийдөө хүний амьдралын хэв маягаас хамаараад өдөрт шатаах илчлэгийн хэмжээ нь янз янз байдаг. Өөрийн тэр авах хэмжээнээсээ илүүг авч булк хийдэг. Миний хувьд 2 - 4 сар булк хийгээд эргээд бас 3 4 сар орчим нимгэрэх талруугаа ханддаг даа. Хүн бүр тийм хугацаанд булк хийх хэрэгтэй гэсэн үг бишшүү. Толинд харахад бие чинь үнэхээр таалагдахгүй болоод хэт их нэмээд ирвэл эргээд хассан ч болно. Ер нь фитнесс гэдэг чинь хүн хүнээсээ, нөхцөл байдлаасаа шалтгаалдаг гэхүүдээ. Бүгдэд адил үйлчилдэг тогтсон дүрэм гэж байхгүйдээ 😊

Bayarlalaa :)
ReplyDeleteOor shig chn mergejiliin tuvshind bish zgr gertee hiideg bln anhan shatni hoollolt gd dongoj ehelj bga humuust zoriulsan tsogts zovolgoog ogooch
ReplyDelete