Асуулт хариулт #4
Сайн байцгаана уу хөөрхөн хүмүүс минь. Шинэхэн долоо хоногийн мэнд! Асуулт хариулт #4-ийг хүргэж байна kiss emoticon (өмнөх 3-ыг блогны урьдны постуудаас харж болно)
1) Биений юм ирсэн үед дасгал хийж болдог уу?
Бололгүй яахав. Миний хувьд нуруу юмуу хэвлий хэсгээр сүртэй өвдөөд байдаггүй болохоор жирийн үеийнх шигээ л өргөдөг. Гэхдээ зарим эмэгтэйчүүдийн нуруу нь юмуу хэвлий хэсгээр их өвдөөд байдаг. Тийм үедээ жирийн өргөдөг шигээ өргөж чадахгүй бол арай хөнгөнөөр туршаад үзээрэй
2) Энэ асуулт маш их ирдэг. Хөх томруулах дасгал байдаг уу? Хөхөө хэрхэн томруулах вэ?
Ер нь эмэгтэй хүний хөхний хэмжээ өөхний хувьтай болон генитэй шууд хамааралтай. Фитнесст явахаар хөх жижгэрлээ гээд байдаг хэхэ, өөхний чинь хувь багасахаар тэгэж байгаа юмаа. Хөх томруулах дасгал гэж харамсалтай нь байхгүй ээ, байсан ч болоосой, байнга хийхгүй юу
3) Сүүлийн үед Америкт байдаг эмэгтэйчүүдээс тэмцээнд орох талаар асуултууд ер нь ирж байгаа. Ямар ямар зардал гардаг вэ гээд. Доор танаас гарч болох зардлуудыг дурдъя (хэрэв Амэрикт өрсөлдөж байгаа бол):
Hiring a coach – $800-$1200
Food – $75/week (grand total of $900 = 12week)
Supplements – vitamins, protein powder, pre-workouts, BCAAs....about $300
Gym Membership – $45/month, (total 12week = $135)
NPC Card – $120
Registration – $100 to $150
Nails – manicure/pedicure about two days prior to your show...about $80
Suit – at least $200 for suit, but as much as $1500
Heels – from $40 to about a $100
Jewelry – $35 - $200
Makeup and hair – from $150 to about $250
Tan – about $100 and can be up to a $150.
Posing Classes – $50/ hour to go over posing ..
🙈🙈🙈

Маш их байгаа биз? Хэхэ. Би чинь оюутан хүн болохоор энэ их зардлыг дийлэхгүй. Яаж хэмнэж байсан бэ гэдэг туршлагаасаа хуваалцвал: Миний хувьд анх орж байхдаа бикинигээ онлайнаар $45-аар аваад өөрөө чимэглэж байсан. Яахав хэмнэсэн гэхэд хөөрхөн болсөөн. Харин одоо Хонгорзул эгчээрээ гоё бикини хийлгэж байгаа. Хонгорзул эгч бол эндхийн сүрхий бикини компаниудтай адилхан л гоё хийнэ smile emoticon
Нүүр будалт, үс засалтын хувьд яг мэргэжлийн хүнээр нь хийлгэхээр гоё харагддаг. Тэд нар нь ч тэндээ тэмцээний турш байж байдаг болохоор амар. Миний хувьд манай найз мэргэжлийн нүүр будагч болохоор найзаараа будуулчихдаг. Ооно эгч Лос Анжелест байдаг болохоор надад сүүлийн тэмцээнд маань нээх хөөрхөн сэтгэлээрээ үнэгүй будалт хийж өгсөн хэхэ. Тэмцээний чимэглэлийн хувьд Монголд нөгөө шөнийн зах билүү тэндээс 20 мянгаар авч байсан шиг санагдаж байна. Үгүй бол эндээс групоноос авбал хэмнэж болох юм. Тэмцээн дээр бугуйвч, бөгж, ээмэг зүүхийг зөвшөөрдөг. Гоё гялалздаг байх хэрэгтэй.
Туфлиэ амазоноос бас $50 хавьцаа авсан санагдаж байна. Хоол, нэмэлтэд л хамаг мөнгөө зарцуулдаг юмдаа би хэхэ. Поозны багш болон дасгалжуулагчаа өөрөө хийх хэмжээний мэдлэгтэй smile emoticon НПС карт нь нэг жилийн хүчинтэй. Тэр карт болон тэмцээний бүртгэл 2 бол зайлшгүй гарах ёстой зардал. Тан буюу бор будгаар шүршүүлэхэд бас мөнгө гарнаа. Зарим тамирчид өөрсдөө хийгээд байдаг юм билээ, тэрийг сурна аа. Гэхдээ тэмцээн дээрээ гоё харагдах хэрэгтэй шүү, олон сар зарцуулчихаад бикинигээсээ юмуу тосноосоо мөнгөө харамлаад тайзнаа гоё харагдаж чадахгүй бол харамсалтай шүү дээ. Зиа тэгэхээр Америкт анх тэмцээнд орох гэж байгаа бол 3 сарын бэлтгэлтэй орж байнаа гэж үзвэл дор хаяж $3,000-ын хөрөнгө оруулалт болох магадлалтай. Хэр хэмнэж чадахаас л шалтгаалах байхдаа хэхэ. Монголд тэмцээний хураамж 20 000 төгрөг гэхээр нь ороод л баймаар байсан шүү хэхэ 🏼

4) Фитнест саяхан сонирхолтой болж эхлэж байгаа юмаа. Нетээс мэдээлэл хайсан ч олон мэдээлэл дунд төөрөөд хаанаас эхлэхээ мэддэггүй?
Хүмүүс фитнесс сонирхохоор бүр баяр хүрээд байдаг юм, сайн байна аа kiss emoticon
Тийм шүү нетэд мэдээллээс их юм байхгүй шүү дээ, төөрөх нь аргагүй. Жэми Исоны ( Jamie Eason livefit trainer) 4 долоо хоногийн анхан шатныханд зориулсан программыг санал болгож байна. Харин англи хэл сайн мэдэхгүй хүмүүстээ тэрнийг удахгүй орчуулаад хүргэхийг бодъё 🏻

Ийм программууд учраа олохгүй байгаа хүмүүст тустай ч яг тусгайлан өөрт чинь зориулаагүй болохоор өөрийн онцлогтоо тааруулахыг зөвлөж байна. Бас анх эхлэж байгаа хүмүүс өөхөө хасна гээд яараад байгаа ажиглагддаг. Хамгийн сайн план юу вэ гэвэл таны удаан дагаж болохуйц, амьдралын хэв маягаа болгож болохуйц план юм шүү. Битгий яараарай, битгий хэт их яарч дэндүү хүчилснээсээ болж амархан шантраарай. Аажим аажмаар өөрчлөлтүүд хийгээд амьдралын хэв маягаа болгох нь чухал шүү. Тэгэхгүй бол хүмүүс гэнэт огцом шахаад л нэг хэсэг их тууштай байж байгаад нөгөө шахуу планаа дагаж чадахгүй болонгуутаа тэрнээсээ шантраад бууж өгөөд байдаг. Тэгэхгүй тулд аажмаар өөртөө таалагдаж буй хэв маягийг бүрдүүлээрэй
5) Фитнесээр хичээллэж байх үед архи уух хэр вэ? Огт уухгүй байх хэрэгтэй юу?
Сайнуу. Уухгүй бол сайн л байна, гэхдээ бүгдээрээ реалистик байцгаая: огт уухгүй байна гэж байхгүй шүү дээ, тиймээ? Хүн л юм чинь найзуудтайгаа орж гарна, баяр ёслол тэмдэглэх хэрэг гарна. Тэр бүрт уухгүй байна гэдэг хэцүү л байх. Миний хувьд би ер нь уух дургүй: муухай гашуун, дотор түлээд эвгүй шд. Дургүй юмаа хүчилж яах юм, яахав хааяа улаан вино зүгээр 🏼
Тэгэхээр архинаас хол бай гээд байдаг шалтгаан бол алкохол цуснаас *цэвэрлэгдтэлээ* идсэн зүйлийг чинь өөх болгож хадгалах гээд байдаг. Уух хэрэг гараад уучихвал маргааш нь хөлсөөрөө дамжуулан биенээсээ хорыг нь гаргах хэрэгтэй: кардио хий, саунд суу, бас нүүрс усаа аль болох бага ид. Гэхдээ ер нь уян хатан хооллолтын давуу тал нь уумаар байвал урьдчилан тооцоолоод макрогоо түүндээ тааруулан тохируулах боломжтой. Удахгүй хэрхэн зохицуулах тал дээр нэмэлт пост хийе 🏼🤓

Ер нь нийтлэг асуултууддаа ихэнхид нь хариулчихсан байх. Асуултууд байвал явуулж л байгаарай 🤓
Sn bnu tani insta.g harlaa uneher mundag ymaa bi firnessd ih sonirholtoi tgd sayhan 1 odor hol, squat, gedesni tatalt hiisenees hoish mini nuruu ovdod ovdolt ni odoo boltol zugr bolohgu fitnessde yvj chadagguie ta turuulj yunaas ehelj hih bolon anh hij bfa tohioldol yu yug hivel zugrig helj ogoch bas amttai ym ogt idej bolohgu ymu 😣
ReplyDeleteСайн уу? Би биедээ тохирсон жинтэйлдээ. Гэхдээ мөр, гар том санагдаад байдын. Бариу цамц өмсөх гэхээр эмэгтэйлэг биш харагдаад байх юмаа. Яаж нарийхан болгох вэ? Чангалах хэрэгтэй юм болов уу ? Дасгал зааж өгөөч.
ReplyDelete