Xүнд 3 төрлийн хөгжил байдаг: биеийн, оюуны, болоод сэтгэлийн. Биеийн хөгжил яахав тодорхойлоход хамгийн амархан нь: бие бялдар хэр булчинтай байна вэ, ерөнхий эрүүл мэнд сайн уу гэдэг тал яригдана. Оюуных бол анализ хийх чадвар, сонгосон мэргэжилдээ хэр сайн байна, юм сурах/эзэмших чадвар, их дээд сургууль дүүргэсэн эсэх гээд хүн хүнээсээ шалтгаалан янз янзаар тодорхойлж болох юм.
Зүс сайтай хүнтэй 3 жил, ухаан сайтай хүнтэй 30 жил, харин сэтгэл сайтай хүнтэй 3 үеэрээ жаргана гэдэг. Чи хэчнээн гоё гуалиг байгаад, хэчнээн сургалт сургууль дүүргээд сэтгэл муутай бол тэр бүгд утгагүй.
Мундаг сургуулиуд төгссөн хүмүүс ухаантай байх, хамгийн мундаг нь байх ёстой атал хамгийн том хэргүүдийг тэд тарьдаг. Америкийн бүртгэлийн салбарын хамгийн том гэмт хэргүүдийн нэг буюу Энроны хэргийг судлаад үзээрэй. Мянга мянган хүн насаараа ажилласан тэтгэврээ алдаад зогсохгүй тэдний ар гэрийнхэн санхүүгийн маш хүнд цохилтод орсон байдаг. Хэргийг Харвардын бизнесийн сургуулийн төгсөгч Скилинг тэргүүтэй нөхөд үйлдсэн байдаг. Скилинг хамгийн мундаг сургуульд сурсан уу? Сурсан. Албан байгууллагынхаа хамгийн ухаантай хүмүүсийн нэг байсан уу? Байсан. Оюуны хөгжил түүнд байсан уу? Байсан. Гэтэл яагаад олон хүмүүсийг хохироосон тийм адгийн хэрэгт холбогдох болов? Сэтгэлийн хөгжил байгаагүй гэж хэлж болно. Өөрийн шунаг сэтгэлээ даралгүй мянга мянган хүн хохирч байхад би л баяжвал хамаагүй хэмээн мөнгөний хойноос гүйснийх. Амьдралд хүмүүс боловсролоороо биш хүмүүжлээрээ ялгардаг гэх.
Чамд өнөөдөр мундаг бие хаа байж болно, сайхан царай зүс байж болно. Гэхдээ явж явж чамайг тодорхойлох, чиний хувь тавиланг шийдэх зүйл бол чиний сэтгэл юм шүү. Сэтгэлийн хөгжил гэдэгт маш их зүйл орж болно. Үүнд дараах сэтгэл зүйн хөгжлийн елементүүд зүй ёсоор багтана: сэтгэлийн хат, өөдрөг үзэл, хүсэл тэмүүлэл, өөртөө итгэлтэй байдал, багаар ажиллах чадвар/ухаан, бусдыг ойлгох болоод энэрэнгүй байх чадвар гэх мэт. Emotional Intelligence гээд Daniel Goleman-ы номыг уншаад үзээрэй. Сэтгэл зүйгээ хөгжүүлэхийн тулд хүн өөрийгөө мэддэг байх, өөрийгөө удирддаг байх, нийгмийн чадвар буюу бусадтай ажиллаж хамтарч чаддаг байх, эмпати буюу бусдыг ойлгодог байх, мотивац буюу урагш тэмүүлдэг байх зэргийг дурьдсан байдаг. Би аудитор гээд зөвхөн татварын тухай л мэддэг байвал би мундаг биш. Харин хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ ойлголцож, тусламж хэрэгтэй байгаа хүнд тус хүргэж, хэцүү зүйлд шантралгүй урагшилж байвал би хөгжиж байна гэсэн үг юм.
Сүүлийн үед миний сэтгэлийн хөгжлийн тал дэээр хамгийн их анхаарч байгаа зүйл гэвэл дотоод амар амгалан. Байнга шалгалт шүүлэг, ажил, тэмцээн гээд их стрэсстэй нөхцөлд байсаар байгаад тайван байх талаа орхигдуулах гээд байсан болохоор энэ тал дээр их сонирхож эхлэсэн. ‘Power of Now” болоод Далай багшийн сургаалиуд их сургамжтай. Далай багшийн сургаалиудыг сайн сонсоорой, xуудсыг нь хэн хөтөлдгийг мэдэхгүй ч хуудас дээр нь гоё постууд байдаг шүү 🙌🏼😘
Facebook - @haliuna
Instagram - @haliuna
Youtube - Hali Baatar
Soundcloud - @haliunaenh
Wynn Las Vegas and Encore Resort Casino - MapYRO
ReplyDeleteWynn Tower Suite Salon. 시흥 출장안마 3131 Las Vegas Blvd S, Las Vegas, NV 89109. 영천 출장안마 The Strip. Wynn Las Vegas · (877) 321-6663. 이천 출장마사지 Call Now · More 삼척 출장안마 Info. Hours, Accepts Credit Cards, 김제 출장안마